ӨДӨР БҮР ӨРГӨСТ ХЭМХ ИДВЭЛ БИДНИЙ БИЕД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ИРЭХ ВЭ?
Өргөст хэмхийг дэлхий даяараа түгээмэл тариалдаг. Учир нь тус энгийн хэрнээ эрэлттэй хүнсний ногоо нь таны бие махбодийг элдэв өвчин эмгэгээс хамгаалах бөгөөд давхар гоо сайханд ч мөн тустай юм. Өргөст хэмх нь, витамин В, төрөл бүрийн амин дэмээр баялаг бөгөөд өглөө бүр идэж хэвшсэнээр, таны дархлааны системийг дэмжиж, элдэв өвчнөөс сэргийлэх болно.
Өргөст хэмхний 95 хувийг ус бүрдүүлж байдаг. Тиймдээ ч үүнийг өдөр бүр идэж хэвшсэнээр, таны биеэс хорыг гадагшлуулж, давхар арьсыг чийгшүүлэх болно.
Та өдөрт олон төрлийн амин дэмийг нэг дор авч чадахгүй хэмээн санаагаа чилээх хэрэггүй. Ердөө л гадуур өргөнөөр худалдаалагддаг, Монголд үйлдвэрлэсэн өргөст хэмхийг идэхэд хангалттай. Ингэснээр биедээ хэрэгтэй амин дэмүүдийг нөхнө.
Өргөст хэмхийг өдөр бүр идэхээс гадна, нимгэхэн зүсээд арьсан дээрээ тавих, эсвэл холигчинд хийж бэлтгэсний дараа маск хэлбэрээр тавьж арьсаа чийгшүүлээрэй. Ингэснээр таны ядарсан арьс хормын төдийд сэргэж, гэрэлтэх болно.
Мөн үлдсэн зуурмагаа үсэндээ маск хэлбэрээр түрхэж, гялгар уут углан 15 орчим минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар зайлж хэвшвэл, үсний бат бөх байдлыг хангаж, уналтаас сэргийлдэг.
Өргөст хэмх нь "лектицеринол", "пиноресинол", болон "секиосоларисинол" хэмээх бодисуудыг агуулдаг. Эдгээр нэгдлүүд нь хөхний хорт хавдар, өндгөвчний хорт хавдар, умайн болон түрүү булчирхайн хорт хавдраас таныг хамгаалж, тусах эрсдлээс сэргийлэх болно.
Өглөө бүр өргөст хэмх идэж хэвшсэнээр, таны амнаас гарах таагүй үнэрээс салж чадна. Мөн амны хөндийн ашиггүй бактериудыг устгадаг тул шүдний цоорлоос ч давхар урьдчилан сэргийлнэ.
Та өглөө болон өдөр тутамдаа өргөст хэмхийг идсэнээр, өглөө сэрэхэд толгой өвдөх болон, шар айраг, согтууруулах ундаа уусны дараа шартах зовлонг мартах болно.
Дээр дурдсанчлан өргөст хэмхний 95 хувийг ус бүрдүүлж байдаг тул биеэс хорыг гадагшлуулж, хоол боловсруулах эрхтэн системд ч мөн сайнаар нөлөөлдөг. Ингэснээр давхар илүүдэл жингээсээ ч салах боломжтой юм.
Та бүхэн өргөст хэмхийг өдөр бүр хоол хүнсэндээ дангаар нь болон бусад бүтээгдэхүүнтэй хольж идэн, даралтыг тогтворжуулж, давхар чихрийн шижин өвчнөөс сэргийлээрэй.