УЛААН ЛООЛЬ БУЮУ ПОМИДОР

Францад улаан лоолийг "pomme d’amour" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хайрын алим хэмээн орчуулагддаг байна. Харин Италид "pomodoro" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь “алтан алим” гэсэн утгатай ажээ.

Улаан лооль нь эрдэс бодисын дутагдалд орсон үед хамгийн их “ач холбогдолтой” ногоо. Улаан лоолинд глюкоз, фруктоз, нимбэгний хүчил, мөн их хэмжээний каротин, витамин А, Е, РР, Н, В С, кальци, магни, фосфор, хлор, йод марганци, төмрийг агуулдаг. Уургаар баялаг учир цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс дэглэм барьж буй хүмүүст ашигтай.

-Төмөр болон калийн агууламж нь хүний зүрхэнд сайнаар нөлөөлж, зүрхний өвчнөөс сэргийлдэг, бодисын солилцоог зохицуулдаг.

-Улаан лооль нь серотонин гэх бодисыг дэмжиж өгдөг. Серотонин нь таны сэтгэл санааг дээшлүүлж, стрессийг багасгадаг.

 

-Улаан лооль нь нянгийн эсрэг үйлчилгээ явуулдаг. Ходоодны шарх, шар хөөрөх гэх мэт хоол боловсруулах замын өвчнийг анагааж гэдсийг цэвэрлэж өгдөг.

 

-Жирэмсэн эмэгтэйчүүд зайлшгүй улаан лоолийн шүүсийг хэрэглэх ёстой. Учир нь жирэмсэн эмэгтэй цус багадалтанд орохоос сэргийлэх ёстой.

Улаан лоолийг тослог ихтэй цөцгийн тос, ургамлын тостой хольж идэхэд тохиромжтой. Учир нь ликопин нь тосыг хайлуулах үйлчлэлтэй. Гэхдээ ликопин нь бүх сортын помидорт бус зөвхөн улаан өнгөтэй сортод л баялаг агуулагддаг байна. Улаан лооль нь зөвхөн бие организм төдийгүй сэтгэл санааг ч эмчилнэ. Учир нь “аз жаргалын” даавар хэмээгч серотонин бий болоход нөлөөлж, үүний дүнд сэтгэл санааг өргөж, стрессийн эсрэг үйлчлэл үзүүлдэг.


Ямар үед хэрэглэхгүй вэ?

 

-Зарим тохиолдолд улаан лоолиос татгалзах хэрэгтэй. Жишээ нь хоол боловсруулах системийн цочмог өвчинтэй үед. Учир нь лоолийг идэхэд хоол идэх дуршил нэмэгдэж болзошгүй бөгөөд хоол боловсруулах эрхтний хөдөлгөөнийг нэмэгдүүлж биеийг хоол идэхэд бэлэн болгодог. Үүний улмаас өвдөлт нэмэгдэж болзошгүй.

 

-Мөн лооль нь өндөг, мах, тарагтай гэх мэт уураг ихтэй бүтээгдэхүүнтэй зохицол муу байдаг.