Түгээмэл асуулт, хариулт
1. Cucu App өөрсдөө хүнсний ногоогоо тарьж ургуулдаг уу?
- “Кукубокс” ХХК нь технологийн компани бөгөөд өөрийн гэрээт логистикийн компаниар дамжуулан эрүүл ахуйн чанар стандартад нийцсэн тариалангийн талбай болон хүлэмжээс хэрэглэгчийн гарт захиалсан бүтээгдэхүүнийг хүргэдэг болно.
2. Ургац хураалтаас хэдий хугацааны дараа үйлчлүүлэгчийн гар дээр ирдэг вэ?
- Хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүн нь тариалангийн талбай болон хүлэмжийн байршлаас хамаарч 24-72 цагийн дотор хэрэглэгчийн гарт хүрдэг.
3. Худалдан авч буй бүтээгдэхүүнийг Монголд тарьсан гэдгийг юугаар нотлох вэ?
- Тухайн бүтээгдэхүүний тариалалт, ургалт, хураалтын явцыг гэрээт байгууллагын баталгаажуулалтаар нотлох бөгөөд манай бүтээгдэхүүнүүд доорх стандартын дагуу бэлтгэгддэг болно.
4. Захиалга хүргэгдэх хугацаа ямар байх вэ?
- Хэрэглэгч бүтээгдэхүүн захиалж, төлбөрөө баталгаажуулснаас хойш Улаанбаатар хотод 24 цагийн дотор, хөдөө орон нутагт 48-96 цагийн дотор хүргэгдэнэ.
5. Хүргэлт цагтаа ирээгүй тохиолдолд яах вэ?
- Хүргэлт цагтаа ирээгүй тохиолдолд хэрэглэгч нь хүргэлтийн төлбөрийг төлөх шаардлагагүй бөгөөд үүсэн нөхцлийн хохирлыг тээвэрлэлт гүйцэтгэсэн байгууллага бүрэн хариуцна.
6. Худалдан авсан бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүй нөхцөлд яах вэ?
- Худалдан авсан бүтээгдэхүүн нь чанарын шаардлага стандартад нийцээгүй эсхүл тээрлэлтийн явцад гэмтсэн тохиолдолд ижил төрлийн чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр солиулах боломжтой.
7. Бүтээгдэхүүний төлбөрийг бэлэн мөнгөөр төлж болох уу?
- Бүтээгдэхүүний төлбөрийг урьдчилсан захиалгат төлбөрөөр хийж байгаа тул бэлэн мөнгөөр төлөх боломжгүйг анхаарна уу.
8. Санал хүсэлтээ ямар холбоосоор илгээх вэ?
- www.cucu.mn вэбсайт болон Cucu App-ын үйл ажиллагааны талаарх санал хүсэлтээ [email protected] хаягаар илэрхийлэх боломжтой.