Танилцуулга
Газар тариалангийн салбар нь Монгол Улсын эдийн засагт орлого, ажлын байр бий болгох талаар чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ салбарын нийгэм, эдийн засаг, шим тэжээлийн чухал хувь нэмэр оруулагч нь улирлын чанартай, бага хэмжээний тариалан эрхэлдэг 20,000 орчим хүнсний ногоо тариалагчид юм. Гэвч Монгол Улс нь хүнсний ногооны цэвэр импортлогч бөгөөд хүнсний ногооны хэрэгцээний гуравны хоёрыг / 39,8 хувь /дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн хэсгийг нь улирлын чанартайгаар өндөр үнээр импортолдог.
Хүнсний ногооны өртгийн сүлжээ нь олон шат дамжлага дамжин зах зээлд нийлүүлэгддэг шинж чанартай байгаа нь зардлын хэмжээг ихээр нэмэгдүүж, зах зээл дэх Монгол хүнсний ногооны үнэ өндөр байснаар хэрэглэгчдийн худалдан авалт багасдаг. Энэ нь нийт хүн амыг зайлшгүй шаардлагатай шим тэжээл, илчлэг, амин дэмийн тэнцвэртэй агууламж бүхий олон төрлийн хоолоор хангахад сөрөг нөлөө үзүүлдэг.
Cucu App нь эрүүл ахуйн чанар стандартад нийцсэн хүнсний ногоог тариаланчаас хэрэглэгчийн гарт хүрэх шат дамжлагыг багасгаснаар хүнсний ногоо тариалагчдын орлогыг нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь туслаж, зах зээл дэх бодит үнэлгээг тогтоон, импортын хүнсний ногооны хувь хэмжээг багасахад нөлөөлснөөр дотоодын хүнсний ногоо худалдан авалтыг ихэсгэх бөгөөд Монгол хүний шим тэжээл, илчлэг, амин дэмийн тэнцвэртэй агууламж бүхий олон төрлийн хоолоор хангахад эерэг нөлөө үзүүлнэ.